Төгсөх ангийн сурагчдад "Шинэ алхам-2019" ном гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-25 11:53:41

Ховд /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн С.Бямбацогт ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг их, дээд сургуульд элсэн суралцахад нь туслах зорилгоор жил бүр  "Шинэ алхам" гарын авлага ном олгодог.

Энэ удаа “Шинэ алхам гарын авлагыг Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад 6 дахь жилдээ гардуулан өгснөөрөө онцлог юм.   

Уг  арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Бямбацогтын бие төлөөлөгч Ж.Мөнхдөш, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, ХХҮГ-ын дэд дарга Т.Сайнбаяр, ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг, Ховд их сургуулийн сургалт хариуцсан дэд захирал О.Мөнхжаргал нар оролцож, сурагчдад сурлагын өндөр амжилт хүслээ. 

Мөн ГБХЗХГ-аасШилдэг сурагч”, “Авьяас” алтан медалиар нэр бүхий сурагчдыг шагнаж урамшуулав.

Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд 800 гаруй сурагч 12 дугаар анги төгсөнө. Сурагчид "Шинэ алхам-2019" номыг элсэлтийн ерөнхий шалгалт, цаашлаад оюутан болсныхоо дараа ч ашиглах боломжтой аж.  

Холбоотой мэдээ