“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллах ажлын хэсэг байгууллаа

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-18 13:53:08

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын захирамжаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллах ажлын хэсэг байгуулсан байна.

Ажлын хэсэг  хуралдаж,  уг хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, цаашид анхаарах асуудлын тухай хэлэлцлээ.  

Энэ үеэр иргэдийн эрүүл мэндийн даатгалын хамралт хангалтгүй, иргэд үзлэгт хамрагдсан хэдий ч шинжилгээний үр дүнгээ эргэж тооцдоггүй, эмнэлгийн нэг лаборатори ажиллаж байгаа зэрэг шалтгааны улмаас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилт тааруу байгаа тухай мэргэжилтнүүд онцолж байлаа.

Тиймээс энэ онд уг  хөтөлбөрийн хэрэгжилтийг  эрчимжүүлэх,  улмаар эерэг  үр дүн гаргах, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар цогц мэдлэг мэдээлэл олгох, хөтөлбөрт хамрагдах иргэдийн тоог нэмэгдүүлэх зэрэгт анхаарч ажиллахаар болов.

Тус хөтөлбөрийн эхний шат буюу 2017 онд Ховд аймгийн эрсдэлт бүлгийн хүн ам болох 40-65 насны 18320 иргэнээс 11175 нь үзлэг шинжилгээнд хамрагдаж 61 хувьтай байжээ.

Харин хөтөлбөрийн хоёр дахь шат буюу 2018 онд 16-39 насны 16094 иргэн хамрагдсан нь үзлэг шинжилгээнд хамрагдвал зохих хүн амын 46.4 хувийг эзэлж байгаа юм.


Холбоотой мэдээ