Цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд “АХА” тэмцээн зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-17 12:36:50

Ховд /МОНЦАМЭ/. ХоИС-ийн Байгаль шинжлэл, технологийн сургууль, аймгийн ГБХЗХГ хамтран Сургуулийн өмнөх боловсролын мэргэжил сурталчлах үйл ажиллагаа зохион байгуулав.

Энэ хүрээнд Жаргалант сумын 14 цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд танин мэдэхүйн “АХА” тэмцээн явууллаа.

Тэмцээн 2 үе шаттайгаар үргэлжилсэн ба нэгдүгээр шатыг энэ сарын 08-09-нд цэцэрлэг бүрт явуулж, шилдэг оролцогчдыг тодруулсан. Тэгвэл тэмцээний хоёрдугаар шат өчигдөр “Хүүхэд залуучуудын ордон”-д боллоо.

Тус тэмцээнд цэцэрлэг бүрээс шалгарсан шилдэг 48 хүүхэд оролцож, оюун ухаан, мэдлэг чадвараа сорин өрсөлдөв. Тэмцээний тэргүүн байрт дөрөвдүгээр цэцэрлэгийн М.Эрхэмбилэг, дэд байрт 14 дүгээр цэцэрлэгийн Б.Амирлан, гуравдугаар байрт 13 дугаар цэцэрлэгийн Ө.Номин-Эрдэнэ шалгарчээ.

Зохион байгуулагчдын зүгээс эрдэм мэдлэгээрээ бусдыгаа манлайлсан нийт оролцогчдод гарын бэлэг өгсөн ба ХоИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын гуравдугаар курсийн оюутнууд “Үлгэрийн баатрууд амилсан нь” жүжигчилсэн тоглолт сонирхуулав.  


Холбоотой мэдээ