Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээнд 420 гаруй иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-05 22:06:47

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс энэ онд “Танд ойрхон найрсаг үйлчилгээ” зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Тус зорилтын  хүрээнд  нийгмийн даатгалын  үйлчилгээг  шуурхай  хүргэх, иргэдийн санал  хүсэлтийг газар дээр нь сонсож, шийдвэрлэх  зорилгоор  Жаргалант сумын иргэдэд  “Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ үзүүллээ.

Энэ үеэр тус сумын алслагдсан бүсийн Цамбагарав, Буянт, Бичигт, Хайрхан баг дээр ажиллаж, сайн дурын даатгалын гэрээ байгуулах, шимтгэл төлөх, эрүүл мэндийн дэвтэр олгох  зэрэг  төрөлжсөн  үйлчилгээг үзүүлсэн ба холбогдох хууль, журмын талаар зөвлөгөө, мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авав. Тус явуулын үйлчилгээнд 420 гаруй иргэн хамрагджээ.   

Иргэдийн зүгээс нийгмийн даатгалын үйлчилгээ, хуулийн зөвлөгөө, мэдээлэл авах хүсэлтэй байгаа ч цаг завгүйн улмаас хойшлуулсаар, тусламж үйлчилгээ авах боломжоо хязгаарладаг талаар ярьж байлаа. Мөн Нийгмийн даатгалын үйлчилгээг явуулын байдлаар  зохион байгуулсан нь  төрийн үйлчилгээг  хялбаршуулсан, шинэлэг,  үр  дүнтэй ажил боллоо гэв.

Ховд аймгийн хэмжээнд “Албан журмын даатгуулагч”-аар 700 гаруй байгууллагын 16 мянга орчим ажилтан, алба хаагч бий. Мөн сайн дурын даатгуулагч 5000 орчимэрүүл мэндийн даатгал төлдөг иргэн 12274, тэтгэвэр авч буй 10 мянга  гаруй  иргэн байна.


Холбоотой мэдээ