Мянгад сумын Цагаанбулан багийн Иргэдийн Нийтийн хурлын “Жишиг хуралдаан” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-04 21:28:26

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн Иргэдийн Нийтийн хурлын өргөтгөсөн “Жишиг хуралдаан” энэ сарын 03-ны өдөр боллоо.

Тус хуралдааны зорилго нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадваржуулах, үйл ажиллагааны үр дүнг сайжруулах,  иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хуралдаанаас гарах тогтоол шийдвэрийг  батлан хэрэгжүүлэхэд  иргэд, олон нийтийн оролцоог  хангах,  бусад сум, багуудад  сайн  туршлага  түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байв.

Энэ удаагийн хуралдааныг Мянгад сумын ИТХсумын ЗДТГ, “Тогтвортой амьжиргаа-3” төсөл, Цагаанбулан багийн ИНХ, “Дэлхийн Зөн” олон улсын байгууллага хамтран зохион байгуулсан юм. 


Хуралдаанд 
Мянгад сумын ЦагаанбуланБаянхошууЧацарганат,  Баянбулаг, Гахайт багийн иргэд, багийн ИНХ-ын дарга, тэргүүлэгчдийн төлөөлөл 200 гаруй хүн оролцов.

Жишиг хуралдааны хүрээнд сум орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр багт хийж хэрэгжүүлэх ажил, төсөл хөтөлбөр, арга хэмжээний саналыг эрэмблэн холбогдох газруудад уламжлах тухай, Төрийн тахилгат “Алтан хөхий” уулын орчны бүсийн газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай санал авах зэрэг асуудлыг хэлэлцлээ.


Тус хуралдаанд "Тогтвортой амьжиргаа-3" төслийн чадваржуулах багийн гишүүд оролцож, Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр сум, багийн нутагт дэвсгэрт хийж хэрэгжүүлэх ажлын саналыг иргэдээс авах, хөрөнгө оруулалт,  төлөвлөлт, зарцуулалтын явц, иргэдийн санал эрэмбэлэх зарчим, ОНХС-ийн журам, сумдын сайн туршлага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах зүйлс, иргэдийн хяналтын талаар мэдээлэл хийж, багт тулгамдаж буй асуудлын талаар  иргэдтэй  харилцан санал солилц
ов.

Энэ үеэр "Тогтвортой амьжиргаа-3" төслийн зохицуулагч Ж.Батсайхан хэлэхдээ, багийн ИНХ-аар хэлэлцэж буй томоохон асуудлыг  түшиглэн  ОНХС-гийн үйл ажиллагаа, журам, сайн туршлагыг иргэд, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хяналт бий болох сайн туршлага түгээн дэлгэрүүлэх боломж бүрдэж байгааг онцоллоо.



 

 


Холбоотой мэдээ