Сонгуулийн үйл явцтай холбоотой 150 гаруй зөрчил бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-31 18:27:59

КИЕВ. /TASS/. Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцтай холбоотой 151 зөрчил бүртгэгдсэн тухай Украины Дотоод хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.


“11:00 цагийн байдлаар цагдаа нар сонгуулийн үйл явцад гарсан көрчлийн тухай нийт 151 мэдэгдэл хүлээн аваад байна” хэмээн уг мэдэгдэлд тэмдэглэсэн байна.


Иймэрхүү тохиолдлын дийлэнх нь хууль бус суртал ухуулга хийх, хахууль өгөх, саналын хуудсыг гэмтээх, сонгуулийн хэсгээс саналын хуудсыг авч гарахыг оролдох зэрэг зөрчилтэй холбоотой байжээ. Украинд болж буй ерөнхийлөгчийн сонгуульд 39 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.

Холбоотой мэдээ