АНУ сансрын нисгэгчдээ сар луу илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2019-03-29 09:42:36

ВАШИНГТОН. /NHK/. Сансрын нисгэгч нарыг ирэх таван жилийн дотор сар луу илгээх хөтөлбөр хэрэгжүүлэхийг АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс уриалсан байна. Тэрбээр Алабама муж улсын Хантсвилле хотноо болсон Үндэсний сансрын зөвлөлийн уулзалтын үеэр үг хэлэх үеэрээ энэ тухай тэмдэглэжээ.


“1960-аад оны үеийн сансрын уралдаантай нэгэн адил уралдаанд АНУ оролцож байна” гэж М.Пенс хэлжээ. Мөн тэрбээр, БНХАУ сарны нөгөө талд газардсан анхны улс болсныг онцолсон байна.


“ХХ-р зуунд АНУ саранд хүрсэн анхны улс болж байсан бол ХХI-р зуунд саранд сансрын нисгэгчтэйгээ очсон анхны улс болно” гэж дэд Ерөнхийлөгч хэлжээ. Түүнчлэн хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлж, дээрх зорилгод хүрэхийн тулд хурдаа нэмэгдүүлэхийг АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /НАСА/ мэргэжилтнүүдэд уриалсан байна.


“Сар луу 2028 онд сансрын нисгэгч илгээхээр төлөвлөж байна” гэж НАСА урьд нь мэдээлж байсан юм. 

Холбоотой мэдээ