“Ардын үг” зөвлөлдөх аяныг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-21 18:33:27

Монголын медиа корпораци буюу “Eagle news”, “eagle.mn”,  “eagle news 91.1” fm, “Ардын эрх” сонин, “Тойм” сэтгүүл, +21 орон нутгийн сүлжээ санаачилж “Ардын үг” зөвлөлдөх  аяныг говийн бүсийг төлөөлж Дорноговь аймгаас эхлүүлж байгаагаа гуравдугаар сарын 21-нд албан ёсоор зарлалаа.

Аяны зорилго нь  тухайн орон нутагт тулгамдсан  асуудлууд, нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих зүйлсийг иргэдийн хэлэлцүүлэг, зөвлөлдөх санал асуулгаар тодруулах аж.

Мөн Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд орон нутгийн сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудын тайланг иргэдээр хэлэлцүүлэн үнэлүүлэх аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ