Бөхөнд өвс тавьж өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-05 18:46:57

Ховд /МОНЦАМЭ/ Дэлхийн Байгаль хамгаалах сангаас бөхөнг хамгаалах зорилгоор өвс тавьж өгөхөөр болжээ. 


Ховд аймагт улаан номд орсон дархан цаазат нэн ховор амьтад нутагладаг. Үүнээс бөхөн нь мөхөх аюулд ороод байгаа нэн ховор өвсөн тэжээлтэн юм2017 оны өвөл бөхөнгийн тоо толгой малын халдварт өвчин болон байгалийн хүчин зүйлээс шалтгаалан буурсан байдаг. Харин ДБХС-гаас өвс тэжээл тавьж, энэ ховор амьтанг хамгаалах талаар багагүй ажил зохион байгуулж иржээ.

Тус сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Зүйлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Сэргэлэн хэлэхдээ, “Бид энэ жил хээрийн аяллаар бөхөнгийн өвөлжилтийг судлах, тоо толгойн хорогдол болон хаагуур байршин нутаглаж байгааг тогтоох зорилгоор орон нутагт ажиллалаа. Хар ус нуурын хажууд байрлах Ямаат Улаан уулын орчмоор замд нэлээд тааралдсан. Өнгөрсөн жилийн хувьд бид Хүйсийн говь, Шаргийн говь Манхан сумын таван цэгт бөхөнд зориулж өвс тавьж, камер байрлуулсан. Тэр үед бөхөн бидний тавьсан өвсийг идэж байгаа нь ажиглагдсан. Энэ жилийн хувьд өвөлжилт харьцангуй сайн байсан боловч хоёрдугаар сард цас орсоны улмаас хээрийн амьтад өвс тэжээлийн дутагдалд ороод байна. Тиймээс бид дахин өвс тавих, камераа шалгах ажил хийж эхлээд байна” гэлээ. 

Мөн бөхөнгийн үржлийн үе зургаан сарын дундуур байдаг. Эм бөхөн жилдээ голцуу ихэр төл гаргадаг. Энэ жил өвөлжилт хүндрээгүй учраас бөхөнгийн тоо толгой нэмэгдэнэ гэж найдаж байгаа хэмээн ярьж байлаа.


Холбоотой мэдээ