Хурдан морины үзлэг оношилгоо хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-04 14:28:51

Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн, Монгол Улсын алдарт уяач Ширнэнбандийн Адьшаагийн урилгаар Адууны үндэсний клиникийн эмч нар тус аймагт ажиллаж, хурдан морийг эхо, рентген аппаратаар үзэж оношлов.

Энэ хүрээнд Эрдэнэбүрэн, Манхан, Дуут, Чандмань сум болон Увс аймгийн Өмнөговь сумын уяачдын 50 гаруй хурдан морийг үзэж, гэмтлийг тодорхойлжээ. Эхо аппаратаар хурдан морьдын шандас, шөрмөс, зөөлөн эдийн гэмтлийн оношилгоо хийж,  рентген аппаратаар яс, үений гэмтлийг үзэн зөвлөгөө өгч, эмчилгээ хийсэн байна. Мөн "Адууны хөлний бүх төрлийн эмгэг"-ийн талаар сургалт зохион байгуулж 60 гаруй малчин, уяачид оролцжээ. Сургалтын үр дүнд морийг гэмтэхээс урьдчилан сэргийлэх, улмаар гэмтлийг эмчлэх анхан шатны мэдлэг, мэдээлэлтэй болсон байна.


Холбоотой мэдээ