Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-01 17:30:16

Ховд /МОНЦАМЭ/  Жил бүрийн гуравдугаар сарын 1-нийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэдэг. Ховд аймагт Эх орончдын өдөр, МАН-ын 98 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсынхаа тусгаар тогтнол, ард түмний язгуур эрх ашиг, эх орныхоо хөгжил цэцэглэлт, ололт амжилтын манлайлагч Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо.

Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа болон бусад удирдлагууд, МАН-ын гишүүд, дэмжигчид, ард иргэд оролцов. Мөн Эх орончдын өдөр, Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярын хурал аймгийн Хөгжимт драмын театрт болж байна. Уг арга хэмжээ баярын концерт, үндэсний бөхийн барилдаанаар үргэлжлэх юм.

                                                                                                                                                                                                 Н.Лхагва 

 

Холбоотой мэдээ