Булган сум малын тоогоор аймагтаа тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Булган сум 2018 оны жилийн эцсийн мал
тооллогын дүнгээр 288,000 толгой мал тооллуулж энэ амжилтаараа аймагтаа тэргүүлж нэгдүгээр байр эзэллээ.
Энэхүү хичээл зүтгэл, амжилтын үр дүнд Монгол Улсын аварга малчнаар Байтаг багийн
малчин Ишийн Цогт-Очир, Аймгийн хошой аварга малчнаар Алагтолгой багийн малчин
Цэвгээн Баатаржав, Аймгийн аварга малчнаар Шаравын Майбаяр/, Аймгийн аварга тариаланчаар
Баасгайн Ганболд нар тус тус шалгарлаа.