Онцгой байдлын газрынхан "Хоггүй хотод амьдарцгаая" аянд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2019-01-04 10:44:00

Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Засаг даргын санаачилсан "Хоггүй хотод амьдарцгаая" аянд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд нэгдэж байна.

Эхний ээлжинд аймгийн эргэн тойронд байдаг зам дагуух овоо орчмын хог хаягдлыг түүж зайлуулах ажлыг шинэ оны эхний өдрүүдэд аймгийн Онцгой байдлын газар санаачлан хийлээ. Тус байгууллага Улаанбаатарын чиглэлд явдаг зам дагуу байдаг ховдчуудын Модон-Овоо гэж нэрлэдэг газрын эргэн тойронд 300 метрийн радиуст хог цэвэрлэлээ.

Цаашдаа аймгийн Онцгой байдлын газар 7 хоног бүрийн даваа гараг бүрт олон нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэх ажлыг зохион байгуулж хэвшүүлэхээр төлөвлөөд байна.

Холбоотой мэдээ