Яармагийн дэнжид Ардчилсан намын 10 давхар шинэ байр сүндэрлэнэ

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-04 15:58:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намын шинэ байрны шав тавих ёслол Яармагийн дэнжид өнөөдөр болов.

Барилгын шав тавих ёслолд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, барилгын ажлын гүйцэтгэгч "Хөрш заан" компанийн захирал УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр болон албаны хүмүүс оролцов.



Тус нам өөрийн эзэмшлийн байргүй бөгөөд Олон нийттэй харилцах мэдээллийн төв нь "Шинэ дэвшилт холбоо"-ны байранд түрээсээр байрладаг бол намын Хэрэг эрхлэх газар нь "Ардчиллын өргөө"-нд урсгал зардлаа төлөн байрладаг аж. Хоёр жилийн өмнө Ардчилсан намын даргын сунгаа орон даяар өрнөхөд өдгөөгийн Ардчилсан намын дарга С.Эрдэнийн мөрийн хөтөлбөрт "Намаа байртай болгоно" хэмээн тусгасан. Ардчилсан намын шинэ байр 10 давхар оффисын байр бөгөөд Хурлын танхим, Спорт заал бүхий 3 блокоос бүрдэх  юм. Барилга ирэх оны 12 дугаар сарын 6-ны өдөр ашиглалтад орно.

Холбоотой мэдээ