ӨНӨӨДӨР: “Өндөр гэгээн Занабазар: Түүх, өв соёл- 390” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
9:00
цагт: “Өндөр гэгээн Занабазар: Түүх, өв соёл- 390” олон улсын
эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд болно. Холбогдох утас:
99051914
9:30
цагт: “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй
хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийн нээлт “Холидей Инн” зочид буудалд
болно.
10:30 цагт: Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсад шүүх засаглалыг бэхжүүлэх нь” төслийн нээлтийн үйл ажиллагаа “Холидей Инн” зочид буудалд болно. Холбогдох утас: 89892022
10:30 цагт: Ой, хээрийн түймэр болон цаг үеийн асуудлаар ОБЕГ-т мэдээлэл өгнө. Холбогдох утас: 86150069
11:40 цагт: "Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэх өдөрлөг" Чингэлтэй дүүргийн 3-р хороонд байрлах "Мэнд Цолмон" өрхийн эрүүл мэндийн төвийн гадна талбайд болно.
13:00 цагт: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Төрийн ордонд мэдээлэл өгнө.
18:00 цагт: 2024 оны “Мөнгөн мод” наадмын шилдэг бүтээл “Клеопатра” сонгодог драмын жүжгийг УДБЭТ-ын тайзнаа толилуулна.
-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг
төлөөлсөн гишүүнийг томилохтой холбогдуулан Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын
байнгын хорооноос Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд нэр дэвшигчийн
сонсгол зохион байгуулна.
-Ази,
Номхон далайн Шуудангийн холбоо (APPU)-ны Удирдах зөвлөлийн хурал энэ сарын
30-наас 7 дугаар сарын 4-нд "Туушин" зочид буудалд болно.
Орон нутагт:
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Хилийн
чанадад:
-Зургаадугаар
сарын 30-наас 7 дугаар сарын 6-нд: Казахстан улсын Астана хотод боксын аварга
шалгаруулах Дэлхийн цомын тэмцээн болно.