Хуулийн төслийн хэлэлцүүлэгт санал авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-03 16:21:15

Ховд/МОНЦАМЭ/.Монгол Улсын Их хурал, ХНХЯ, ХХҮЕГ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран "Хөдөлмөрийн тухай хууль", Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, болон Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хуулийн төсөлд иргэдээс санал асуулга авч байна.

Ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчид, ард иргэдийн санал авах сургалт, семинарыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваагаар ахлуусан Ажлын хэсэг дээрх хуулийн шинэчилсэн найруулгад санал авах сургалт, хэлэлцүүлгийг Ховд аймагт зохион байгууллаа.

Сургалт, хэлэлцүүлэгт Хөдөлмөр нйигэм хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Ховд аймгийн ЗДТГ, аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар , аймгийн Ажил олгогч эздийн холбоо, аж ахуй нэгж байгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн хамрагдав.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Ховд аймгийн хөдөлмөр,Халамж үйлчилгээний хэлтэс хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна..

                                                                                                                                                                                 А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ