Тээврийн хэрэгслийн зөвшөөрлийн бичгийг зах зээлийн нөхцөлтэй уялдуулж олгох саналыг тавилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-09-18 18:39:19


Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-аас өнөөдөр хийсэн уулзалт дээр тээвэрлэгч ААН, байгууллагууд ачаа болон зорчигчдын тээврийн хэрэгслийн зөвшөөрлийн бичгийг зах зээлийн нөхцөлтэй уялдуулж уян хатан байдлаар олгох саналыг Автотээврийн Үндэсний төвд тавилаа

Тэгвэл “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас ААН-үүдэд холбогдох хууль дүрэм, журам, стандартын шаардлага хангасан тээвэрлэгч, өөрсдийн жолооч нарын нийгмийн асуудлыг анхааран ажиллаж, эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулж байхыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэвшүүлэхийг үүрэг болгож дээрх шаардлагын хүрээнд тээврийн хэрэгслийн С зөвшөөрлийн бичиг олгох бөгөөд тус үйлдвэрийн газраас тээвэрлэгч аж ахуй нэгжүүд дотооддоо тээвэр зохицуулалтаа хийх үүрэг чиглэлийг өгсөн юм. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд дотоод хяналтаа сайжруулж, орон нутагтаа байгаа төр захиргааны мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар инженер, тээврийн инженер, жолооч нарт сургалт сурталчилгаа явуулах, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх шаардлагатайг танилцууллаа.

Мөн ойрын өдрүүдэд цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үүсч болзошгүй тул өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар онцгойлон сануулав. Уулзалтын үеэр тээвэрлэгч ААН, байгууллагуудаас хэд хэдэн санал гаргасан нь төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлтөд гол хөшүүрэг болсон улс хоорондын ачаа тээврийн салбараа боловсронгуй болгоход автотээврийн мэргэжлийн байгууллагууд тууштай анхаарах, зөвшөөрлийн бичгийг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулж олгох зэрэг саналуудыг гаргаж байв. Мөн зам, тээврийн осол зөрчлийн дийлэнхийг нэг эргэлтэд хөлсөөр ажилладаг жолооч нар гаргаж байгаа тул “Нэг жолооч-Нэг тээврийн хэрэгсэл” гэсэн журмыг мөрдүүлэх эсэхийг шйидвэрлэж өгөхийг хүслээ.

 

Холбоотой мэдээ