Төрийн албаны нөөцөд 81 иргэн бүртгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 19:20:26

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн ээлжит шалгалтыг Баянхонгор аймагт ирэх сард зохион байгуулахаар болжээ.

Энэ оноос “Үйл ажиллагааны болон санхүүгийн ил тод байдал”-ыг улам хангах үүднээс шалгалтын үйл явцыг камераар баримтжуулж, шалгуулагч иргэд болон сонирхсон этгээдэд шалгалтын үйл явцыг дэлгэцээр ажиглан харах боломжийг бүрдүүлж ажиллахыг дээд удирдлагаас даалгасан байна. Мөн шалгалтын үйлчилгээний зардлын зарцуулалтын тайланг шалгуулагч иргэд болон сонирхогч этгээдэд ил тод тайлагнаж ажиллахыг зөвлөжээ.

Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг 2015 онд цахим  хэлбэрээр 5 удаа зохион байгуулж, давхардсан тоогоор 214 ажлын байр зарлагдаж, 136 иргэн тэнцжээ. Одоогийн байдлаар 40 ажлын байр нөхөгдөж, 81 иргэн нөөцөд бүртгэлтэй байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ