Жүшигшал Жанрайсиг бурханд мөргөж адис авна

Орон нутагт | Завхан
erdenebulgan@montsame.mn
2016-02-20 14:55:55

Завхан аймгийн музейд хадгалагдаж буй Жүшигшал Жанрайсиг бурханд шинийн 15-ны өдөр аймгийн лам хуврагууд орж адис аван мөргөл үйлдэх гэж байна. 

Учир нь XYIII зууны сүүл XIX зууны үеийн бүтээл. Монголд Энэтхэгээс анх орж ирсэн гурван төрлийн Жанрайсигийн нэг бол уг бурхан юм.

Улаанбаатар хотын Төв Ганданд байгаа Мэгжид Жанрайсиг бол мэлмийгээрээ хүний зовлон, жаргалыг болгоодог тэргүүний голдоо мэлмийтэй бурхан бол Жүжигшал Жанрайсиг нь давхарласан таван тэргүүнтэй, дөрвөн зүг харсан сонин содон хийцтэй, баруун мутартаа эрх барьсан, зүүн мутартаа нум сум, хонх тэргүүтнийг барьсан бэлгэдэлтэй бурхан юм.  Т

иймээс адис аван мөргөх юм бол их хүч хайрлана гэж үздэг байна. Уг бурхныг босоо байдалтай /бад цэцгийн суурин дээр/ хөөмөлдөж, шармалдаж бүтээсэн байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ