“Мазаалайд-1000 төгрөг” хандивын аянд идэвхтэй оролцохыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 10:15:37

Мазаалайд туслах “Мазаалайд - 1000 төгрөг” хандивын аянд идэвхтэй оролцохыг аяныг санаачлагч “Хонгор нутгийн дуудлага” хөдөлгөөнөөс уриалж байна.

Мазаалай баавгайн судалгаа хэр сайн, хурдан болно тэр хэмжээгээр хамгаалах арга улам баттай нарийн болохыг мэргэжилтнүүд хэлж байна.

Мазаалайн байдаг газруудаар хэд хэдэн газар тэжээлийн цэг байгуулж автомат камер тавьсны үр дүнд мазаалайнууд зураг камерт бууж, тэжээлийн цэг дээр хялгас үсээ үлдээжээ. Үүний ачаар хэдэн мазаалай байгааг тогтоон, бусад судалгаа шинжилгээ хийх боломжтой болсон аж. Бас тэжээлийн цэгт эр эм, мазаалай учран золгож үржилд орж үр удам нь гарч, тоо толгой нь нэмэгдэх сайн үр дүнтэй гэнэ.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ