10,0 сая төгрөгийн санхүүжилтээр цэцэрлэгт хүрээлэнтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-14 14:08:40



Ховд аймгийн Дарви сумын ИТХ-ын энэ оны 3 дугаар сарын 13-ны 2 дугаар хуралдаанаар аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас олгох орлогын шилжүүлгийн хэмжээг 158,0 сая төгрөгөөр тооцож баталжээ.

Санхүүжилтээр Дарви суманд энэ онд нийт 10 нэр төрлийн төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөн ажиллаж байна.
8 дугаар сарын байдлаар орон нутаг хөгжүүлэх сан нийт 42,2 сая төгрөгийн санхүүжилт хийсэнээс цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт-10,0 сая /урд оны үлдэгдэл санхүүжилт/, баяр наадам зохион байгуулах-5,0 сая, Сутай омгийн хонь хурган хуц худалдан авах-6,0 сая, сумын төвийн тохижилт үйлчилгээ боловсон бие засах газар барихад 3,0 сая зарцуулжээ.
Багуудад худаг сэргээн засварлах, багийн төвийн тохижилтод-9,0 сая, ИТХ-ын төлөөлөгчид, багийн хурлыг чадавхижуулахад 2,5 сая, төсөл хөтөлбөрт -6,7 сая  төгрөгийн санхүүжилтийг тус тус зарцуулаад байна.
Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг бүрэн хийж дуусгаснаар сумын залуучуудын чөлөөт цагийг зүй зохистой өнгөрүүлэхэд үр нөлөө үзүүлж байна.
 

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд