Ой тэмдэглэхэд орон нутаг мөнгө гаргахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 10:18:30

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болж “Хаягийн төслийн зураг” батлах тухай, Дархан сумын  18 дугээр сургуулийн 25 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай зэрэг хэдэн хэдэн асуудлыг авч хэлэлцэв.

“Улсын комисс хүлээн авсан, ашиглалтад орсон орон сууцанд дугаар олгох ажлыг түргэн шуурхай, иргэдийг чирэгдүүлэхгүй байх“ үүднээс ажиллаж байгааг онцлов. Харин тухайн мэргэжлийн байгууллага болох Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас хэлэлцэх асуудлыг хуулийн дагуу танилцуулахгүй байгаагаас үүдэж асуудлыг хойшлуулах нөхцөл байдал үүссэнийг Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ хөндөж цаашид анхаарч ажиллах хэрэгтэй гэв.

Аймгийн ГХБХБГ-аас таван газарт хаяг олгуулах санал ирүүлсэн ч материал нь дутуу. Цагдаагийн газраас хүсэлт гаргасны улмаас улсын комисс ажиллаж тус газрын 46 албан хаагч урьдчилгаагаа төлсөн, найман хувийн зээлд хамрагдах гээд хүлээлт үүсч байгаа учраас тус цагдаагийн албан хаагчдын байрны асуудлыг хэлэлцэж батлав.

Түүнчлэн Дархан сумын 18 дугаар сургуулийн 25 жилийн ойг үе үеийн төгсөгчдийн бүтээлч ажил хийх санал санаачилгыг дэмжив. Ойг тэмдэглэхдээ сурагч, эцэг эхчүүдээс хандив дэмжлэг авахгүй, улсын төсвөөс мөнгө татахгүй тэмдэглэхийг тус сургуулийн захирал Н. Майцэцэгт үүрэг болголоо.

                                                                                                                   Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ