ОХУ-АНУ-ын хамтын ажиллагаа хязгаарлагдмал гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-23 12:13:55

ДАВОС. /Sputniik/. АНУ болон ОХУ-ын Сири дэх хамтын ажиллагаа агаарын үйл ажиллагааны санамж бичгээр хязгаарлагдана гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Петр Күүк мэдэгдэв.

Сирид явуулж байгаа агаарын ажиллагааны үеэр санамсаргүй осол гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс АНУ-ОХУ аюулгүй ажиллагааны санамж бичиг 10 дугаар сард байгуулсан билээ.

Сири дэх “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх агаарын ажиллагаагаа ОХУ өнгөрсөн жилийн есдүгээр сарын 30-наас эхлүүлсэн билээ. Харин АНУ тэргүүтэй агаарын эвсэл 2014 оны есдүгээр сараас эхлэн Сири дэх “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж эхэлжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ