Онгоны отряд Цэргийн гавьяаны одонгоор шагнуулав

Орон нутагт | Булган
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 11:31:33

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатар аймгийн Онгон сум дахь хилийн  цэргийн 0184 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнажээ.  

 Түүхт 80 жилийн ойгоо ирэх жил тэмдэглэх Улсын баатар Чойн Дугаржавын нэрэмжит Онгоны  отряд нь ЗХУ-ын болон Монгол Улсын баатар, армийн генерал И.А.Плиевийн удирдлаган дор Чөлөөлөх дайнд оролцсон баатарлаг гавьяатай билээ. Одон гардуулах ёслолын арга хэмжээнд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, 2000 оны эхээр тус отрядын захирагчаар ажиллаж байсан, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь  нар  оролцож, Цэргийн гавьяаны одонг  тус ангийн байлдааны туган дээр нь зүүж өгсөн байна. 

Г.Сүхээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд