Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VII хурал болно
Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VII хурал энэ сарын 24-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж буйтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Азийн улс төрийн намуудын олон улсын залуучуудын байгууллагын тэргүүн Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нар өнөөдөр Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Байнгын хорооны дарга, БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Чун Юй Ён тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
538 өдөр