Төмөр замаар 45.5 сая тонн ачаа тээвэрлэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын төмөр замын сүлжээгээр энэ онд 45.5 сая тонн ачаа тээвэрлэх зорилт дэвшүүлээд байна.
Үүнээс Монголын төмөр зам ТӨХК 3.5 сая.тонн ачааг тээвэрлэхээр төлөвлөжээ. ”Монголын төмөр зам” ТӨХК Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар сайжруулсан түлшний түүхий эд буюу мидлинг, экспортын нүүрс, нефтийн бүтээгдэхүүн, төмрийн хүдэр зэрэг ачаа тээвэрлэж байгааг ЗТХЯ мэдээллээ.