ӨНӨӨДӨР: БОАЖЯ-наас ирэх сард болох аялал жуулчлалын эвентүүдийг танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар
сарын 23
/МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын сарын 23-ны
баасан
гарагт болох зарим үйл явдлын тойм:
08.30-16.30 цагт: АШУҮИС-д: “Эрүүл мэндийн сэтгүүл зүй ба мэдээлэл, харилцаа холбоо” сургалт уулзалт болно. Утас: 99106-580, 8802-3206.
09.00-13.30 цагт: “Блью Скай” зочид буудалд: Тогтвортой бизнесийн Монголын
анхны “Sustainable Business” форум болно.
-Дундговь аймгийн Өлзийт
суманд: Өвлийн
аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд жил
бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Тэмээний өв соёлын баяр” болно.
10.00 цагт: УЦУОШГ-т: БОАЖЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал болно.
Өвлийн аялал жуулчлалын 3-р сарын эвент үйл ажиллагааг танилцуулж мэдээлнэ. Утас: 8803-8882.
11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Зуданд нэрвэгдсэн малчдад төрийн бодлого хэрэгтэй байна сэдвээр иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
11.00 цагт: ОБЕГ-т: УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү болон ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал нар мэдээлэл хийнэ.
11.00 цагт: Монгол бөхийн өргөөнд: Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.
12.00 цагт: Дамбадаржаалин хийдэд: Рашаан булаг шанд тойрмыг ойр орчмын сүм
хийдүүд хариуцан арчлан хамгаалж байх талаар Дамбадаржаалин хийд Усны газартай санамж бичиг байгуулна. Энэ хүрээнд рашаандаа хүндлэл үзүүлж ном
айлдан тохижилтын ажлыг эхлүүлнэ.
14.00 цагт: МУБИС-ийн номын санд: "Өнөөгийн Монгол судлалын товч" уулзалт, хэлэлцүүлэг болно. Утас: 8810-2915.
14.00 цагт: “Чингис хаан”-ы музейд: ШУТИС, БНСУ-ын Гунжүгийн үндэсний их сургуулийн хамтарсан “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх онол, практик хосолсон сургалт”-ын мэргэжилтнүүдэд олон улсын сертификат гардуулна.