Цэцэрлэгт 1000 гаруй, сургуульд 3200 орчим багшийн сул орон тоо байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-18 16:33:44

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Цэцэрлэгт 1000 гаруй, ерөнхий боловсролын сургуульд 3200 орчим багшийн сул орон тоо байна.


"Үүнийг дадлагажигч багш болон тэтгэвэрт гарсан ахмад багш нарыг цөөн цагаар ажиллуулах зэргээр бүрдүүлнэ. Гэхдээ багшийн хүрэлцээг тогтвортой хангаж, нэмэхийн тулд цулд цалин, тэр дундаа үндсэн цалинг нэмэх хэрэгтэй"-г  Ерөнхий сайд Г.Занданшатар 2025-2026 оны намар, өвлийн бэлтгэлийн явцтай танилцах үеэр Боловсролын сайд П.Наранбаяр  онцлов. 


Тэрбээр хичээлийн жилийн бэлтгэлийн талаар ярихдаа, “2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар сургуулийн өмнөх боловсролд 300 орчим мянган хүүхэд хамрагдана. Харин ерөнхий боловсролд 830 орчим мянган хүүхэд суралцах нь өмнөх жилийнхээс 30 орчим мянгаар нэмэгдэнэ. Сурагчийн тоо 30 гаруй мянгаар нэмэгдэж байгаатай холбоотой сургуулийн анги, танхим түрээслэх санхүүгийн эх үүсвэр шаардлагатай. 


Одоогоор ерөнхий боловсролын сурагчдын 3430 суудалтай долоон сургууль, хүүхдийн 400 ортой таван цэцэрлэг, 280 ортой нэг цогцолбор, 270 ортой хоёр дотуур байр, ерөнхий боловсролын сургуулийн спорт заал, их дээд сургуулийн спорт заалны барилгыг ашиглалтад оруулаад байна. Шинээр ашиглалтад орох цэцэрлэг, сургуулийн тоног төхөөрөмж, ширээ сандлыг Азийн хөгжлийн банкны төслийн санхүүжилтээр худалдан авч нийлүүлнэ. Гэхдээ Сангийн яамнаас энэ санхүүжилтийн зөвшөөрлийн бичгийг хүлээж байна" гэжээ. 

Холбоотой мэдээ