Музейн үзмэр сэргээн засах сургалтыг зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-02-23 09:22:03

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Чингис хаан Үндэсний музей, ШУТИС болон БНСУ-ын Гунжүгийн Үндэсний их сургууль хамтран “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх сургалт” зохион байгуулж байна.


Энэ хүрээнд БНСУ-ын Үндэсний музейн Хадгалалт хамгаалалт хариуцсан мэргэжилтнүүд орон нутгийн болон Улаанбаатар хотын 8 байгууллагын 28 мэргэжилтнийг сургаж байна.


Сургалтаар орчин үеийн арга технологийг ашиглан үзмэр сав баглаа, боодол хийх, шавар болон керамик эдлэлийг цэвэрлэх, нөхөх, сэргээн засварлах аргачлалыг онол дадлага хослуулан олон талт суурь судалгааны аргазүйд нутагшуулж соёлын салбарт хэрхэн ашиглаж болох талаар онол дадлага хослуулан суралцаж байна. Сургалтад хамрагдаж буй мэргэжилтнүүд олон улсын сертификаттай төгсөх юм.


Холбоотой мэдээ