Газрын тухай хуулийг зөрчсөн асуудлаар хяналт шалгалтын сонсгол явуулна
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын энэ оны хоёрдугаар сарын 19-ны өдрийн 25 дугаар захирамжаар Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тогтоох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Мөн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой дэд ажлын хэсгийг 19 байгууллагын 28 албан тушаалтны бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.
541 өдөр