Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, шөнөдөө хүйтэн хононо. Энэ сарын 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, 24-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
2435 өдөр