Галын аюулаас гурван иргэний амь насыг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-04 13:51:28
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн цагдаагийн алба хаагчид гал түймрийн аюулаас 3 хүний амь насыг авран хамгаалжээ.

Тодруулбал, энэ сарын 3-4-нд шилжих шөнийн 04 цагийн орчим Баянхонгор сумын 9 дүгээр багт айлын гэр шатаж байхыг эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан замын цагдаа, ахлагч Э.Мөнгөнбагана, эргүүлийн цагдаа, дэд ахлагч Б.Бадамсэрээжид нар харснаар галыг унтрааж, дотор нь унтаж байсан 76 настай Х, түүний охин А, Э нарын амь насыг авран хамгаалсан байна. Өндөр настан Х нь хэвтэрийн дэглэмд байдаг бөгөөд түүний охин М.Цэцэгээ төрсөн дүү нар болоод ээжийнх нь амь насыг авран хамгаалсан цагдаа нарт талархлаа илэрхийлэв. 

Холбоотой мэдээ