Клубүүдийн ДАШТ: Шөвгийн 16-гийн бүх баг тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-06-27 14:40:31

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27. /ТАСС/. Клубүүдийн ДАШТ-ий хэсгийн сүүлчийн тоглолтонд хожсон Испанийн “Реал”, Саудын Арабын “Аль-Хилал” багууд плей-оффын шатанд шалгарснаар шөвгийн 16-д тоглох бүх баг тодорлоо.  


“Реал” баг Австрийн “Зальцбург”-ийг 3:0 харьцаагаар бутниргэсэн бол саудчууд Мексикийн “Пачука”-г 2:0-ээр хожсон байна. Шөвгийн 16-д Испанийн баг Италийн “Ювентус”-тай, саудчууд Английн “Манчестер Сити”-тэй тус тус тоглоно.


Мөн

"Пари Сен-Жермен" (Франц) - "Интер Майами" (АНУ)

"Палмейрас" (Бразил) - "Ботафого" (Бразил)

"Бавариа" (Герман) - "Фламенго" (Бразил)

"Челси" (Англи) - "Бенфика" (Португал)

"Интер" (Итали) - "Флуминенсе" (Бразил)

"Монтеррей" (Мексик) - "Боруссиа" (Герман) багууд учраа таараад байна.


Шөвгийн 16-ийн тоглолтууд 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 2-нд болох бөгөөд хамгийн түрүүнд Бразилын "Палмейрас", "Ботафого" багууд хоорондоо тоглож, ялсан нь шөвгийн 8-д “Челси”, “Бенфика” хоёрын хожсонтой нь тоглох юм.  

Холбоотой мэдээ