СЭЛЭНГЭ: Алба хаагчдыг хачигт энцефалитын эсрэг дархлаажуулалтад хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-27 11:25:35

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Зоонозын төв энэ жил 2000  вакцин татан авчирч сумын эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлээд байна.

 

Тус төвөөс түймэр олонтаа гарч ойд ажиллах иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан илүү олон хүнийг вакцинжуулахаар зорьжээ.

 

Өнөөдрийн тухайд Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ойн түймрийн голомтод үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй аврагч, алба хаагчдыг хачигт энцефалитын эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна.

 

Энэхүү вакцинжуулалтад Үндэсний аврах бригад, НОБГ, Сэлэнгэ, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн ОБГ-ын нийт 110 албан хаагч, иргэд хамрагджээ.

 

Дархлаажуулалтын ажлыг шуурхай, сэтгэл гарган зохион байгуулахад Сэлэнгэ аймгийн Эрүүл Мэндийн газар, Түшиг сумын эрүүл мэндийн төвийн хамт олон, вакцинатор Ч.Март нар хамтран ажиллажээ.



Холбоотой мэдээ