БАЯНХОНГОР: Менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн боловсролын салбарт MNS ISO21001:2021 буюу Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ.
Тус үйл ажиллагааны хүрээнд Эрдэм, Эрдэнэмандал, Соогоо Сейкео, Номгон, Баян-Ойт сургуулийн багш, удирдах ажилтнуудад стандартын ач холбогдол болоод шаардлагуудыг танилцуулж, тэдгээрийг бодит ажил хэрэг болгох аргачлалын сургалтыг зохион байгууллаа. Сургалтад оролцогчдод Сургалтын менежментийн стандартын зөвлөх, тэргүүлэх аудитор Ш.Соёлзул “Байгууллагын төлөв байдал”, “Манлайлал”, “Төлөвлөлт”, “Гүйцэтгэлийн үнэлгээ” зэрэг үндсэн сэдвээр мэдлэгийг дээшлүүлэв.

Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад 1000 гаруй, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 260 орчим багш ажиллаж байна.
Сонирхуулахад, Улсын төсвийн 7.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Багш хөгжлийн ордон"-г Баянхонгор хотноо байгуулж байна. Тус ордонг түшиглэн Баянхонгорын багш нарын арга зүйг дээшлүүлэх, лаборатори хөгжлийн байгууллага болж сургалт, судалгааны ажил шинэ түвшинд гарах хүлээлттэй байгаа юм.