Энэ долоо хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-08 07:26:07

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. -2025 оны есдүгээр сарын 8-14-нд болох үйл явдлын тойм-


    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нөхөр Симеон Бэкэттийн хамт энэ сарын 4-9-нд төрийн айлчлал хийж байна.


Улаанбаатарт:

9 дүгээр сарын 8-нд: НҮБ-ын ЮНЕСКО-гоос 1965 онд тунхагласан Бичиг үсгийн олон улсын өдөр тохиож байна.

9 дүгээр сарын 8-нд: Соёлын өвд нөлөөлөх гамшиг эрсдэл ба уур амьсгалын өөрчлөлтхэлэлцүүлгийн Үндэсний номын санд зохион байгуулна.

9 дүгээр сарын 8-нд: Номын сан: Өнөөдөр, Маргааш IV форум "Академик номын сангийн хөгжлийн чиг хандлага” сэдвээр МУИС-ийн Номын санд эхэлнэ.

9 дүгээр сарын 8-29-нд: Зураач Монхорын Эрдэнэбаярын “Зогсож байгаа морьд” үзэсгэлэн ХААН цамхгийн “Хаан” галерейд гарна.

9 дүгээр сарын 9-нд: “Хэвлэл мэдээллийн хараат бус байдал-Эрх зүйн зохицуулалт” хэлэлцүүлэг Монголын Хэвлэлийн хүрээлэнд болно.



9 дүгээр сарын 10-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

9 дүгээр сарын 10-нд: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

9 дүгээр сарын 10-нд: БНСУ-ын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн танилцуулга, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцох уулзалт болно.

9 дүгээр сарын 10-нд: МҮХАҮТ, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтранМонгол-Узбекистан бизнес уулзалт”-ыг Улаанбаатарт зохион байгуулна.

9 дүгээр сарын 11-13-нд: АҮЭБЯ, УУҮА, АМГТГ хамтран “Mining Week & Mine Pro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтыг дөрөв дэх жилдээ зохион байгуулна.

9 дүгээр сарын 12-нд: “Чингис хаан” үндэсний музейд Лондоны их сургуулийн профессор Суссан Бабаи “Монголчуудтай холбогдох нь: Нэгэн цүнхний тухайд” лекц уншина.

9 дүгээр сарын 12-нд: “Mongolia’s Capital Market Connectivity 2025” олон улсын форум зохион байгуулна. 

9 дүгээр сарын 16-18-нд: "Хятад орныг танин мэдэх"- Өвөр Монголын XIII соёлын өдрүүд Улаанбаатар хотод болно. 



9 сарын 13-нд: Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Шимизү Такэноригийн Монгол Улстай холбогдож ажилласан 50 жилийн ойг тэмдэглэх “Монголтой холбогдсон 50 жил” семинар зохион байгуулна.

9 дүгээр сарын 13-нд: "Автомашингүй өдөр-2025"-ыг зохион байгуулна.

9 дүгээр сарын 18-нд: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс “Хэл зохиол судлал-2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.


Орон нутагт:

9 дүгээр сарын 3-15-нд: Монгол Улсын 2025 оны Шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63 дахь, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээн Баянхонгор аймагт болж байна.


Хилийн чанадад:

9 дүгээр сарын 4-14-нд: Их Британийн Ливерпүүл хотод болох боксын ДАШТ-нд манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин оролцоно. 

9 дүгээр сарын 6-12-нд: БНСУ-ын Гванжу хотод болж буй байт харвааны насанд хүрэгчдийн ДАШТ-д эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдийн ангилалд Б.Урантунгалаг өрсөлдөж байна. 



Холбоотой мэдээ