“Тель-Авив 2019” Гран при-д манай 15 жүдоч хүчээ сорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны 2019 оны цуврал тэмцээнүүд энэ сарын 24-нд Израиль улсын Тель-Авив хотноо "Тель-Авив 2019" Гран при тэмцээнээр эхэлнэ.
Монголын жүдочдоос эмэгтэй 8, эрэгтэй 7 тамирчин хүч, ур чадвараа сорин
оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгөөд байна. Энэхүү Гран при тэмцээнд дэлхийн 59 орны шилдэг 468 жүдоч
оролцоно.