Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-04 10:46:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Энэхүү хуулийн төсөлд, УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг УИХ-ын гишүүдийн олонхи нь УИХ-д албан ёсоор тавибал, нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх асуудлыг тусгаж, дагаж мөрдөх хугацааг заасан байна.

“Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын үйл ажиллагаа гацаанаас гарах, хүлээгдэж буй нийгэм, эдийн засгийн асуудлууд шийдвэрлэгдэх, хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно.

Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, холбогдох бусад хуультай нийцсэн болно” хэмээн төслийн танилцуулгад дурджээ.

Холбоотой мэдээ