Олон улсын аврагч, гал сөнөөгчдийн спортын холбооны хуралд оролцов
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Саратов хотноо энэ сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Олон Улсын аврагч, гал сөнөөгчдийн спортын холбооны 19 дүгээр хурал”-д ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр оролцоод ирлээ. Хурлын үйл ажиллагаанд Австри, Азарбайжан, Болгар, Беларусь, Герман, Казакстан, Солонгос, ОХУ, Литви, Монгол, Польш, Сенегал, Словак, Чех, Энэтхэг, Турк, Узбекстан зэрэг нийт 17 улсын төлөөлөгч оролцсон байна.
2438 өдөр