Замын-Үүдэд осолдсон иргэдийг ГССҮТ-д эмчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-01-09 17:12:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд осолд орсон иргэдэд орон нутгийн эмнэлгээс анхан шатны тусламж үзүүлэн,  ЭХО, рентген оношилгоо хийжээ.  

Өчигдөр орой 37 өвчтөнийг галт тэргээр Улаанбаатарт авчирч, ГССҮТ-д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Тус төвийн эмчилгээний тасагт хүнд гэмтсэн, тархи нугасны гэмтэлтэй, мөч хугарсан 20 хүнийг хэвтүүлсэн бол 4 өвчтөн оношилгооны түвшинд, бусад гэмтэл багатай өвчтөнүүдэд зөвлөгөө өгч, эмчийн хяналтад оруулжээ.
Замын-Үүд суманд байгаа 3 өвчтөнийг авахаар ГССҮТ-ийн гавал тархины гэмтэл болон эрчимт эмчилгээний эмч, сувилагч нар орон нутгийг зориод байна. Тэд өнөөдөр Улаанбаатарт газардах юм.

Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн нийтийн тээврийн автобус энэ сарын найманд Замын-Үүд сум руу орох хаалга мөргөж, ослын газарт хоёр хүн амиа алдан, 45 хүн хүнд болон хөнгөн гэмтсэн юм. Тус хаалга нь Замын-Үүд сумаас  10 км зайд оршдог аж.

Холбоотой мэдээ