Энэ оныг “Гэмт хэрэгтэй тэмцэх ажлын чанар, үр дүнд ахиц гаргах” жил болгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-09 19:23:42
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ онд Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийн амгалан тайван амьдрах орчин нөхцөлийг сайжруулах талаар 12 ажил хэрэгжүүлнэ. Энэхүү зорилтыг нийслэлийн есөн дүүргийн цагдаагийн хэлтсийн удирдлагууд өчигдөр уулзаж, зөвлөлдөхдөө тодорхойлсон байна. 



Зөвлөлгөөнийг НЦГ-ын дэд дарга, хурандаа Д.Ядамдорж, Мөрдөн шалгах газрын дарга, хурандаа Ш.Цогбаатар нар удирдав.

Нийслэлийн иргэдийн амгалан тайван орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн 144 санал, санаачлага гарч, түүнийг нэгтгэн дээрх 12 ажлыг нэн чухалд тооцжээ.


Мөн энэ оныг “Гэмт хэрэгтэй тэмцэх ажлын чанар, үр дүнд ахиц гаргах” жил болгох уриалга гаргажээ. Гэмт хэрэг өсч, тэдгээрийг илрүүлэх нь буурсан Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн үйл ажиллагаанд ЦЕГ-ын Мөрдөн шалгах газраас мэргэжил арга зүй, хуульч ажиллагаа, хэрэг илрүүлэх, шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаар болжээ.

Холбоотой мэдээ