Цагдаа нар 22 сая төгрөгийн хулгайг үйлдэл дээр нь илрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-04 12:30:30
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон байрны хулгай хийж байсан, 32 настай эмэгтэйг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлэн баривчилжээ.

Тодруулбал, энэ сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутагт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Б.Батбаатар, дэд ахлагч Э.Мөнхжаргал нар айлын онгорхой цонхоор хулгайн гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй этгээдийг олж харжээ. Сэжигтнийг шалгахад, өмнө нь энэ төрлийн 4 удаагийн хэрэг үйлдэж, ял эдэлж байсан этгээд байсан байна. 

Түүний хулгайлж байсан эд зүйлийг урьдчилсан байдлаар тооцоход, 22 сая төгрөгийн үнэ бүхий турк алтан ээмэг, бөгж, зүүлт, мөнгөн аяга, эдлэлүүд байжээ. Уг этгээд мэдүүлэхдээ, "амьдралын боломж муу учраас 2 сартай хүүхдээ тэжээхийн тулд хулгай хийсэн" гэжээ. Түүний гэмт үйлдэлд таслан сэргийлэх арга хэмжээ авч цагдан хорьсон байна. 

Холбоотой мэдээ