СЭЛЭНГЭ
Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бүх нийтийн оролцоог чухалчиллаа
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас Монгол Улсын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэчилсэн хууль, Хүүхдийн эрхийн хууль, Хүүхэд хамгааллын хуулийг сурталчлах, эмэгтэйчүүдийн манлайллыг дээшлүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл, болзошгүй эрсдлээс өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах, тэдний хууль эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Бид хүүхдийн эрх, хүчирхийлэлгүй гэр бүлийн төлөө хамтдаа” аяныг хоёр сарын хугацаанд зарлан явуулж байна. Тус аяны хүрээнд олон ажил арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд “Эмэгтэйчүүд эрхийн төлөө” зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд Сүхбаатар сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн газар, ОБГ, ХЦ-ийн 0101, 0243 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сүхбаатар сумын 8 багийн иргэдийн төлөөлөл оролцжээ. 
2510 өдөр