Сэлэнгэ аймагт Жаст ойл ШТС-ын бензин хамгийн бага үнэтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт өнөөдрийн байдлаар МТ, Жаст
ойл, Шунхлай, Сод монгол, Тэс, Петровис зэрэг зургаан шатахуун түгээх станц
ажиллаж байгаа бөгөөд эдгээрээс Жаст ойл-ын бензин хамгийн бага үнэтэй байна.
Тухайлбал Жаст ойл ШТС-ийн А-80 бензин 1640, АИ-92 бензин
1720 байгаа бол дизель түлш 2265 төгрөгийн ханштай байна. Тэгвэл бусад
газруудад тухайлбал МТ А-80 1645, ДТ-2280, АИ-92-1725, Шунхлай 95-2300, АИ-92-1725,
ДТ-2275, А-80 1645, Сод монгол А-80-1690, АИ-92-1725, ДТ-2270, Тэс АИ-92-1740, А-80-1700,
ДТ-2290, Петровис 95-2200, АИ-92-1725, А-80-1645, ДТ-2280 төгрөгийн ханштай байна.
Өнөөдөр буюу энэ сарын 16-ны байдлаар нийт
ШТС-уудын бензиний үнэ 100 төгрөгөөр буугаад байна.