Гэрийн эргэлтийг нэмэгдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-18 13:07:01

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Томуугийн үед авах арга хэмжээний тухай Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын даргын тушаал гарсны дагуу бүх шатны ЭМБ-ууд уртасгасан цагаар ажиллаж байгаагийн дээр амбулаторид ирж үзүүлсэн, эмнэлгээс гарсан хүүхдийн мэдээллийг өдөр бүр аван гэрийн эргэлтийг нэмэгдүүлэн ажиллаж байна. 

Сэлэнгэ аймгийн ЭМГ болон Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд Томуугийн үндэсний төвийн халдвар судлагчдын баг энэ сарын 14-16-ны хооронд дэмжлэгт хяналт хийн, зөвлөмж өгч ажиллажээ. Дэмжлэгт хяналтын багийнхан 2018 оны үнэлгээ, сорьцын жагсаалт, өмнөх оны дэмжлэгт хяналтын үнэлгээг тандалтын нэгж тус бүрээр гаргаж өгсөн байна. Мөн тандалтын нэгжүүдээр яван томуу, томуу төст өвчний дэгдэлтийн эсрэг зохион байгуулж буй хариу арга хэмжээтэй танилцан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгчээ. Түүнчлэн аймгийн ЭМГ-ын сургалтын танхимд ТТТӨ, АЗЦХХ-ын өнөөгийн байдал, бүртгэл мэдээлэл болон сорьц авах тээвэрлэх талаарх сургалт хйиж, 40 орчим эмч, сувилагч, дүн бүртгэлийн бага эмч нарыг хамруулсан байна.

Холбоотой мэдээ