СЭЛЭНГЭ
Монголын хөрсөнд Япон аргаар гурвалжин будаа тариална
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Японы ард түмний идэх дуртай үндэсний хоол суба гоймонгийн гол түүхий эд болох дээд зэргийн чанартай гурвалжин будааг Сэлэнгэ аймгийн хөрсөнд тарьж ургуулах ажил эхэллээ. Өнгөрсөн оны 10-р сард Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Япон улсын Шизуока мужтай газар тариалангийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэхүү санамж бичигт үндэслэгдсэн ажлын нэг бол Сэлэнгэ аймаг, Шизуока муж хоёрын хамтын ажиллагааны гол зорилго болсон газар тариалангийн чиглэлээр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гурвалжин будаа тариалах  ажил байлаа. Эл зорилгыг биелүүлэх ажлаар Япон улсын Шизуока мужийн Засаг даргын Тамгын газрын газар тариалангийн албаны ерөнхий мэргэжилтэн Ишикава, мөн  Япон улсын Шизуока мужийн Засаг даргын Тамгын газрын газар тариалангийн албаны ахлах мэргэжилтэн Ишида, мөн мужийн ЗДТГ-ын газар тариалангийн албаны зөвлөх дарга Стимура Эрдэнэхатан, орчуулагч О.Хэрлэн нар хүрэлцэн ирж энэ сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллалаа.     
2559 өдөр