Сумын Засаг даргын санаачилгаар өндөр настан орон сууцтай болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүдэр
сумын Засаг дарга үйл
ажиллагааны хөтөлбөртөө жилд хоёроос доошгүй
зорилтот бүлгийн иргэдээ хувийн орон сууцтай болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа аж.
Тэрээр
энэхүү зорилтоо сумандаа үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн туслалцаатайгаар хэрэгжүүлж байна. Засаг даргын
төлөвлөсөн ажил үр дүнгээ өгч байгаа бөгөөд энэ жил дөрөв дэх байшингаа эзэнд
нь хүлээлгэн өгчээ. Энэ удаагийн байшингийн эзнээр Хүдэр сумын Тарвагатай
1-р багийн иргэн, өндөр настан С.Энхцэцэг тодорсон байна. Хүдэр суманд үйл ажиллагаагаа явуулдаг Т.Түмэнжаргал
захиралтай "Ургамал дөрөө" ХХК-ийн хамт олон 7.5х6.5 харьцаатай байшин барьж,
түлхүүрийг нь өндөр настан С.Энхцэцэгт гардуулан өгчээ. Тус компани нь нийгмийн хариуцлагын хүрээндээ ийн сайн үйлс бүтээжээ.