СЭЛЭНГЭ
Амжилт гаргасан багш, сурагчдад дахин шагналын хур буулаа
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймаг хөгжлийн ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа сурч хүмүүжих таатай орчин бүрдүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна. Тухайлбал тойргийнхоо УИХ-ын гишүүд болон олон улсын төсөл хөтөлбөрийн газруудтай хамтран амжилттай ажиллаж байгаа юм. Үүний нэг тод жишээ нь энэ жил 12 дугаар анги төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшиж байгаа сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, хүссэн мэргэжлээ эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх. Цаашлаад элсэлтийн ерөнхий шалгалтын амжилт, чанарыг дээшлүүлж, хэмжээст оноог ахиулах зорилгоор УИХ-ын гишүүн Ч.Ундрамын санаачилгаар Elab Education Академитай хамтран ажиллалаа. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын шилдэг 150 гаруй зөвлөх, доктор профессор, багш нараас бүрдсэн баг энэ оны 2-р сараас ELAB хөтөлбөрийг зохион байгуулсан юм. 
1400 өдөр
Сэлэнгэ аймаг сургууль, цэцэрлэгүүдийнхээ хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжид зориулж 158 сая төгрөгийг батлуулжээ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Энэ хичээлийн жилд сургуулиудын үдийн цай хөтөлбөр, үдийн хоол хөтөлбөр болон өргөжиж байгаа. Иймээс Сэлэнгэ аймгийн зүгээс сургууль, цэцэрлэгүүдийнхээ хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг эхний ээлжинд бүрэн шийдэхээр аймгийн ИТХ-аар 158 сая төгрөгийг батлуулжээ. Ийнхүү гал тогооны дутагдалтай байдлыг бүрэн арилгаж үдийн цай хоол асуудалгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна. Дараагийн ээлжинд техник хөдөлмөрийн кабинетуудыг сургууль бүрт байгуулж хүүхдийг амьдрах арга ухаанд сургах эхний дадлыг бий болгох аж. Аль болох цогц байдлаар асуудлыг шийдвэрлэх үндсэн зорилгыг агуулж байгаа хэмээн аймгийн Засаг дарга Ш.Оргил хэллээ. Ингээд түүний хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцсан бяцхан аяллаас хийсэн сурвалжлагаа хүргэе.
1407 өдөр