Төрийн албаны нөөцөд 63 иргэн бүртгэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтыг Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн шалгалтад бүртгүүлсэн 234 иргэнээс 185 иргэн шалгалтад хамрагдаж, бүртгүүлсэн иргэдийн оролцоо 79.0 хувьтай байв.
Шалгалтыг хоёр өдөр буюу энэ сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулж өнөөдөр дууслаа. Шалгалтын эхний өдөр 4 ээлжээр, сүүлийн 16-ны өдөр 3
ээлжээр тус тус зохион байгууллаа. Шалгалтын эцсийн дүнгээр нийт 63 иргэн буюу
34.0 хувь нь тэнцэж, Төрийн албаны нөөцөд бүртгэгдлээ.