Засаг даргыг сонгох аймгийн МАН-ын хорооны VIII хурлаас Н.Лхагвадорж олонхын саналыг авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-11-18 22:16:51

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил олон сараар эмчилгээ хийлгэх, дахин хагалгаанд орох болсон шалтгааны улмаас үүрэгт ажлаа өгч буй тухайгаа хэд хоногийн өмнө мэдэгдсэн.

Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Засаг даргыг сонгох аймгийн МАН-ын хорооны VIII хурал боллоо. Өнөөдөр болсон энэхүү хуралдаанд нийт оролцох 79 гишүүнээс 75 гишүүн оролцсон байна. Аймгийн Засаг даргад Мандал сумын Засаг дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Лхагвадорж, мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонхүү нар нэр дэвшиж хуралдаанд оролцогчдын 56 хувийн саналаар, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Нацагдоржийн Лхагвадорж ялалт байгуулсан байна.

Маргааш болох аймгийн ИТХ-ын том хуралдаанаар аймгийн Засаг даргын асуудлыг эцэслэн шийдвэрлэх аж.

Холбоотой мэдээ